Хэнтийн аймгийн Согоот баг анх удаа өндөр хүчдэлд холбогдсон баг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-01 16:22:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Цэнхэрмандал сумын Согоот багийн төвд эрчим хүч дэд станц суурилуулж, ашиглалтад оруулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Хэнтий аймаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд багийн төвүүдийг шинээр барих, Засаг дарга болон багийн эмч нарыг унаажуулах зэрэг ажлуудыг хийж буй. Ер нь засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн хөгжлийг сайтар дэмжих ёстой" гэлээ. 

Улсын хэмжээнд 1500 гаруй баг бий. Тэдгээрийн нэг Цэнхэрмандал сумын Согоот багийн төв 400  хүн амтай. Уг дэд станц ашиглалтад орсноор суурьшлын бүс бий болж, улмаар үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болохын зэрэгцээ иргэд төрийн үйлчилгээнд ойртож байна гэсэн үг юм.

Дэд станцын барилгын ажлыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК гүйцэтгэсэн аж.

Б.Туул
 
Холбоотой мэдээ