Харвардын их сургуулийг түгшээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-17 14:20:53

ВАШИНГТОН. /Sputnik/. Дэлбэлэлт үйлдэнэ гэсэн нотолгоогүй сүрдүүлэг ирснийг Харвардын их сургууль цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

“Та бүхний мэдэж буйгаар, Кэмбриджийн хотхоны шинжлэх ухааны төв, түүнчлэн Север, Эмерсон болон Тайер танхимд дэлбэлэлт үйлдэх тухай нотолгоогүй сүрдүүлэг бидэнд ирсэн. Барилгад байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хууль сахиулагчид ажиллаж байна. Хашаа руу орохыг хориглоно. Дөрвөн барилгад нэгжлэг хийж байна. Уг явцад хэдэн цаг зарцуулах төлөвтэй байгаа бөгөөд боломжтой үед бид байдалд тодруулга хийнэ” гэж мэдэгдэлд бичжээ.

Анхны мэдэгдлээс хоёр цагийн дараа, 2 цагийн үед хотхоны яаралтай мэдээллийн цахим хуудсанд Харвардын их сургуулийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Кэти Лапп  оюутнуудад хандан захидал бичжээ.

"Электрон шуудангаар явуулсан сүрдүүлгийн нотолгоо энэ захидлыг бичих хүртэл олдоогүй. Сүрдүүлгийн эх сурвалжийг тодруулахаар  сургуулийн удирдлагууд  хууль сахиулагчидтай ажиллаж байгаа бөгөөд одоогоор юу ч илрүүлээгүй байна”  гэж Лапп бичжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ