Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Тус хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товложээ.
Б.Туул