Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-01 09:07:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа.

Хуралдаан одоо Төрийн ордонд эхэлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар  өчигдөр агаарын бохирдол өндөртэй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажилласан. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж байгаа нь энэ юм.

Мөн Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцэх аж. Хуралдааны завсараар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх нь.
Б.Туул


Холбоотой мэдээ