МОНЦАМЭ-гийн сэтгүүлч Олон улсын нийтлэлийн уралдаанд тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-11-30 11:32:17
Бээжин /МОНЦАМЭ/.Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шиньжян Уйгарын өөртөө засах орноос хамтран зохион байгуулсан “Шиньжян миний нүдээр” нийтлэл нэвтрүүлгийн олон улсын уралдааны нийтлэлийн төрөлд МОНЦАМЭ агентлагийн Теле студийн найруулагч Б.Занданхүү тэргүүн байр эзэллээ.

Уралдаанд дэлхийн 30 орчим улсын 1600 гаруй оролцогч бүтээлээ ирүүлснээс  нийтлэлийн төрөлд Монгол, эссений төрөлд Беларусь, гэрэл зургийн төрөлд Турк, видео өгүүлэмжийн төрөлд Хятадын оролцогч тэргүүн байр эзэлсэн байна.

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн удирдах байгууллагууд интернэтийн сүлжээг ашиглан тав дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын энэхүү уралдаанд ирсэн бүтээлүүдийг Хятадын цахим сүлжээний уншигчдын саналаар шалгаруулдаг юм. Энэ удаагийн уралдааны шилдэг 11 оролцогчийн бүх зардлыг БНХАУ-ын талаас хариуцан урьж, Торгоны зам дагуух нутгийн соёл түүх, бүтээн байгуулалт, Хятад улсын технологийн хөгжилтэй танилцуулах 10 хоногийн аялал зохион байгуулав. Шагналт байранд шалгарсан Монгол, Беларусь, Турк, Хятад, Иордан, Ливан, Америк, Арабын сэтгүүлчид энэ сарын 16-26-ны өдөр Бээжин болон ШУӨЗО-ны Өрөмч, Турфан, Кашгар хотууд дахь түүхийн дурсгалт газрууд, шинжлэх  ухаан технологийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 
Холбоотой мэдээ