Булган сумыг шилэн кабелийн сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-29 19:57:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хамгийн алслагдсан сум болох Булган сумын төвд шилэн кабель татахаар болжээ. Шилэн кабелийн сүлжээнд холбоход шаардагдах нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт Ерөнхий сайдын багцад суулгасан байна.

Монгол Улсын Засгийн газрын "Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах төсөл"-ийн хүрээнд 2006 онд тус аймгийн Алтанцөгц, Баяннуур,  Бугат, 2014 онд Алтай, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл сум, Цагааннуур тосгон шилэн кабелийн сүлжээнд холбогдсон юм. Харин аймгийн төвөөс 300 км-д орших Булган сумын хувьд алслагдсан байдлаас шалтгаалан уг ажлыг түр хойшлуулаад байжээ.

Ийнхүү санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр ажил ирэх хавраас эхлэхээр болсон байна. Тэрээр шилэн кабелийг Дэлүүн сумаас цааш 150 км зайд үргэлжлүүлэн татах ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ