Туркийн ард түмэн түргэн тусламжийн автомашин бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-24 14:12:04
Увс /МОНЦАМЭ/. Туркийн Засгийн газар болон тус улсын ард түмний бэлэг болох түргэн тусламжийн автомашиныг ТИКА Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Вэйсэл Чифтжи Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготовд өчигдөр гардуулан өгсөн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тасгийн автомашин хуучирч, элэгдэн эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэхэд хүндрэл учраад байсан юм. Тэгвэл Туркийн ард түмний тусламжаар энэ асуудал шийдэгдэж, Увс аймгийн ард иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүртэх боломж бүрдээд байна. ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгээр энэ намар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн дээвэр болон гадна талд иж бүрэн засвар хийгдэж, тав тухтай орчин бүрдсэн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ