О.Хадбаатар баруун бүс хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:25:24

Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн Очирбатын Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаярын тушаалаар Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоo.

Тэрээр  Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр 7 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны баруун бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах гэнэ. О. Хадбаатар нь Хөвсгөл аймгийн прокурорын газар ажилладаг хурандаа, шатрын "спортын мастер" цолтой,  Олон улсын шатрын холбооны "CIS"-зөвлөлийн "Шатрын хөтөлбөр" амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хоймор нутагт өнгөрсөн 7 хоногт болсон нутгийнхаа 1024 шатарчны тэмцээнд түрүүлсэн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ