160 гаруй ажлын байрны санал ирээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-22 16:28:32
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХХҮГазарт 100 гаруй ААН-ээс 160 гаруй ажлын байрны санал ирээд байна.
Тус байгууллага энэ оны байдлаар ажил хайгч иргэний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан байнгын болон түр ажлын байранд нийт 770 иргэнийг зуучлаад байгаа ажээ. Бүртгэл мэдээллийн санд нь идэвхтэй ажил хайгч 642 иргэн байгаа бол идэвхгүй 3925 иргэд байгаа юм байна.
Оюутолгой ХХК нь Өмнөговь аймагтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулан орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангахын тулд тус компаниас боловсруулсан ур чадварын бааз буюу "DATA бааз"-ын бүртгэлийн ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Мөн Оюу толгой ХХК-д ажилд орсон иргэдийн мэдээллийг сар бүрийн 20-ны дотор ХХҮГазарт ирүүлдэг болоод байгаа аж.
Одоогийн байдлаар 160 гаруй ажлын байрны санал ирээд байгаа гэж тус аймгийн ХХҮГазраас мэдээллээ. Ажил хайгч иргэн эдгээр ажлын байрны мэдээллүүдийг уг байгууллагаас болон ажлын байрны зар гэсэн нүүр хуудаснаас авах боломжтой юм. Мөн эндээс зарлагдсан ажлын байранд зуучлуулахын тулд заавал ХХҮГазарт анкет бөглөсөн байх шаардлагатай юм байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ