Мэргэжлийн гагнуурчид ур чадвараа сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Энэхүү тэмцээн нь мэргэжлийн гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх, урамшуулж дэмжих зорилготой юм. Тэмцээнд Дулааны II, III болон IV цахилгаан станц, “Хасу Мегаватт”, “Оюу Толгой”, “Багануурын уурхай” компани зэрэг 40 байгууллагын 130 гагнуурчид гагнуурчин өрсөлдөж байна. Мөн 2014, 2016, 2017 оны гагнуурчдын ур чадварын Бээжин, Шанхайн “ARC CUP” олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт “Хасу Мегаватт” компанийн гагнуурчин Л.Анхбаяр, 2015 оны Бразилийн Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогч Л.Ганцоож, 2017 оны Монгол ур чадвар тэмцээний 2 дугаар байрын шагналт, Шанхайн “ARC CUP” олон улсын ур чадварын тэмцээний оюутны ангиллын хүрэл медальт Д.Нямрагчаа зэрэг шилдэгүүд оролцож байгаа юм.

Тэмцээн энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх бөгөөд шилдгүүдэд ирэх онд Бээжин хотод болох “ARC CUP” тэмцээнд оролцох эрхийг олгох аж.
Ч.Ариунболд