ЦЕГ-аас Д.Булганыг баривчилснаа албан ёсоор мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 15:05:19

Өнөөдөр 14 цагт Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн гэргий Д.Булганыг өнгөрсөн баасан гаригийн шөнө гэрээс нь баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан талаар албан ёсоор мэдээллээ.

Уг мэдээллээр одоохондоо Д.Булганыг цагдаагийн байгууллагын эрхийн хүрээнд 72 цагийн хугацаатай саатуулсан юм байна. Харин ямар хэргээр саатуулсан тухайд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ