Аймгийн шигшээ баг бүрдүүлэхээр ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тун удахгүй болох гэж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ “Сэлэнгэчүүд бид түүх соёлоороо бахархаж, спортын омогшлоороо овоглон, төрөлх нутгаасаа үүсэн гарсан үндэсний болон орчин үеийн спортын төрлөөр манлай хүмүүсээ бахархан дурсаж явдаг билээ. Бид олон жилийн турш спортод нэр алдраа мөнхжүүлсэн гавьяат тамирчид, дасгалжуулагчид, багш нараараа түүхийн алтан хуудсаа зузаалсаар байна. Энэхүү түүхэн амжилтаа хойч үедээ өвлүүлэн үлдээсэн ахмад буурлууд, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бодлого шийдвэрээрээ ямагт удирдан чиглүүлж дэмжин тусалж, хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, спортын зүтгэлтнүүд, дэмжигчид, түүхийн түүчээ болсон үе, үеийн ахмад тамирчид, Тив дэлхийд Монголоо дуурсгасан алдартнууд, түүний залгамж халаа өнөө үеийн амжилтын эзэд, өсвөр хойч үеийнхэндээ, нийт Сэлэнгэ түмэндээ Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндийг дэвшүүлье.
Төрөлх Сэлэнгэ нутгаасаа спортын замналаа эхэлж, алдрын оргил, амжилтын дээдэд тэмүүлсэн, Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт алдарт бөх Д.Оюунболд, ДАШТ-ний мөнгөн медальт Т.Үйтүмэн, чөлөөт бөхийн барилдааны залуучуудын ДАШТ-ний мөнгөн медаль, Олон Улсын “Интернациональ“ тэмцээний аварга, Олон Улсын хэмжээний мастер, ОХУ-ын Буриад Улсын Биеийн тамирын гавьяат ажилтан С.Батсүх , Үндэсний бөхийн Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Үндэсний сур харвааны дархан мэргэн, гавьяат тамирчин Ч.Мөнхцэцэг, 1964, 1968 оны Инсбрук, Греноблийн өвлийн Олимпод дараалан оролцсон нэрт тамирчин Л.Дашдэмбэрэл, биеийн тамир, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Г.Цэрэндорж, Дэлхийн эмэгтэйчүүдийн их мастер, Алтан гадас одонт А.Энхтуул нарын алдартнуудын алдрын замнал бүдгэрээгүй, амжилтын ундарга дундраагүй байна.
Нийтийн биеийн тамир, спортыг орон нутагт хөгжүүлэх бодлого боловсруулан, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дундаж наслалтыг уртасгах нь бидний нэн тэргүүний зорилго билээ.
Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод татан оролцуулах, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, Улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулах чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ажиллаж, тэдний дунд Паралимпийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулан тогтмолжуулж байгаа нь тэднийг спортын хөгжилд татан оруулахад чухал нөлөө болж байгаа юм. Биеийн тамир спортыг хөгжүүлэх орчин нөхцөл бүрдүүлсний үр дүнд 2017 оны байдлаар Монгол Улсын аварга 1, Монгол Улсын заан 1, Монгол Улсын харцага 3, Улсын начин 7, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч 8, ОУХ-ний мастер 26, спортын мастер 252, дэд мастер 191, спортын зэрэгтэй тамирчин 14589 төрсөн бахдам сайхан амжилтуудаар ойгоо угтаж байна.
Тамирчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд спортын бүрэн дунд сургууль байгуулж, шигшээ багийг бий болгон ажиллахыг зорьж ирлээ.
Хүйн холбоотой Сэлэнгэ түмний минь заяа төөрөг нь өөдрөг байж Золбоолог хийморилог тамирчдын яруу алдар өнө мөнхөд мандан бадарч байхын өлзийтэй ерөөлийг бэлэгдэн ерөөе” гэжээ.

Ч.Отгонцэцэг