Энэ сарын 19-нд Хятадтай хиллэдэг автозамын боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-15 15:16:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19 буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй.
 
Энэ өдөр Монгол-Хятадын хилийн автозамын боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу тус боомтууд амрах нь.
 
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал



 
Холбоотой мэдээ