Ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдах хуваарьтай байна.
Хуралдаанаар Монголбанкнаас есдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тогтоолын төсөлд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар батлах, Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг 2018 онд 100 /нэг зуун/ тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бэхжүүлж, түүний эрх зүйн орчинг төлөвшүүлэх, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлыг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг товч танилцуулбал:
Мөнгөний бодлого нь эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1. Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулна.
1.2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3. Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.4. Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгоно.
2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалын цар хүрээг өргөжүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.2. Банкны салбарт итгэх итгэлийг дээшлүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
3. Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1. Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн, шинээр батлагдсан болон шинэчлэн найруулсан, нэмэлт, өөрчлөлт орсон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулна.
3.2. Үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгоно.
3.3. Олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
3.4. Мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхэлнэ гэжээ.
Н.Туяа