Ази-Номхон далайн стратегийн байдалд Абэ анхаарал хандуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-16 10:48:09

АНТАЛЬЯ. /Sputnik/. Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбуллтай уулзах үеэрээ, Ази-Номхон далайд стратегийн байдал муудаж буй талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дурдсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ясухиса Кавамура мэдээллээ.  

Сенкаку арлуудын ойролцоох Өмнөд болон Дорнод Хятадын тэнгис дэх Хятадын ажиллагаанд Япон анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Хятадад Дяоюйдао гэж нэрлэдэг Японы Сенкаку арлууд нь Хятад, Япон, Тайванийн хооронд удаан хугацаанд үргэлжилж буй газар нутгийн маргааны бай юм. Уг арлууд нь нүүрс-устөрөгчийн томоохон ордын дээр байрладаг төдийгүй, хөлөг онгоцны чухал чиглэлийн замд оршдог байна.

Туркийн Антальяд болж  буй “Их-20”-ийн уулзалтын өмнө хоёр орны Ерөнхий сайд уулзсан бөгөөд Ази-Номхон далайн стратегид үүсэн хүндрэл газар авч буйг Японы Ерөнхий сайд тэмдэглэсэн байна. Мөн Япон, Австрали улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн тухай Кавамура нэмж хэлэв.

Х.Аминаа

Холбоотой мэдээ