Ор сураггүй болсон охиныг хайх явцад эрэгтэй хүүхдийн цогцос олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-13 11:13:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хүүхэд алга болчлоо гэх мэдээлэл Цагдаагийн газарт байнга ирэх болсон. Өнгөрсөн 10 жилд 74 хүүхэд алга болсноос 24-ийг нь олж эцэг хэд нь хүлээглгэн өгчээ. Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 11 хоноод байгаа ч өдийг хүртэл ямар ч сураггүй хэвээр байна.
Тус сумын ЦЕГ-аас гарсан 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг, Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30 гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатраас  хоёр үнэрч нохой ашиглан  охиныг эрэн хайсаар байгаа.  Эх сурвалжийн мэдээлснээр охиныг хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт дутуу барьсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олджээ. Гаднаа ил харагдах ямар нэг шарх сорвигүй нас барсан байсан тул урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй хэмээн тус сумын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч явсан гэх бөгөөд маргааш нь ийн амиа алдсан бололтой.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ