МСҮТ-ийн багш нарын ур чадварыг үнэлэх шалгалт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-12 16:19:51
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн захиргаа, Хангайн бүсийн арга зүйн төвтэй хамтран МСҮТ-ийн багш нарын ур чадварыг үнэлэх үйл ажиллагааг 11 сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
МСҮТ нь мэргэжлийн болон ерөнхий эрдмийн 70 гаруй багштайгаас 29 мэргэжлийн 63 багш заах арга зүй болон мэргэжлийн ур чадварын үнэлгээний шалгалт өгч байгаа юм. Чадвартай төгсөгч бэлтгэхийн тулд багш нар чадвартай байх ёстой учраас багш нарыг ажлын байран дээр хөгжүүлэх, ур чадвараа үнэлүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг аж. Үүний үр дүнд сурагчдын сурлагын чанар эрс нэмэгдэж байгаа гэдгийг багш нар онцлон хэлэв.
Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн багш нар нь хангайн бүсийн хэмжээнд харьцангүй өндөр мэргэжлийн зэрэгтэй, ур чадвартай хэмээн үнэлэгддэг гэдгийг Хангайн бүсийн арга зүйн төвийн Үнэлгээ хариуцсан арга зүйч Б.Адъяа хэлж байлаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ