Г.Отгонцэцэг Казахстаны шилдэг тамирчнаар нэр дэвшээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-10 12:54:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Жүдо бөхийн холбооноос олимп, дэлхийн аваргын хос хүрэл мeдальт, Ази тивийн аварга Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг тус улсын шилдэг тамирчин шалгаруулалтад нэр дэвшүүлжээ.

Казахстан улсын Үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг зуны спортын төрлийн шилдэг тамирчин шалгаруулах номинацийн санал асуулга энэ өдрүүдэд явагдаж байна.

Шалгаруулалтад зургаан тамирчин нэр дэвшиж байгаа бөгөөд санал асуулгыг өнөөдрийн байдлаар Г.Отгонцэцэг 4880 саналаар тэргүүлж явна.

Д.Өлзий 
 
Холбоотой мэдээ