Аялал жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь нь сул зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-09 19:11:35
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр аялал жуулчлалын үйлчилгээ явуулахаар газрын зөвшөөрөл авсан 326 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээрийн 60 орчим хувь нь үйл ажиллагаагаа эрхлээгүй байна.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын үйлчилгээний газарт хяналт, үнэлгээ хийхэд 125 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ.
Зочид буудлын 89,4, ангийн отгийн 50,0, жуулчны баазын 32,7, амралт, рашаан сувиллын 35,7 хувь хяналт үнэлгээ хийлгэсэн дүн байна.
-Аялал жуулчлалын үйлчилгээ явуулахаар газрын зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, олгосон гзарыг зориулалт бусаар ашигласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн гэж аймгийн стандарчлал хэмжил зүйн хэлтсийн шинжээч М.Бадам ярилаа.
Байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газар, рашаан түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр газар олгохдоо бүсийн даацыг тодорхойлж шийдвэрлэж байх, аялал жуулчлал, амралт сувиллын бизнес эрхлэгчдэд энэ чиглэлийн үйлчилгээний стандартыг мөрдүүлэх шаардлагатай байгаа саналаа ажлын хэсгээс аймгийн удирдлагад тавьсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ