Зуунмодод орон байрны хулгай ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:33:49

Төв аймгийн Зуунмод суманд 10 дугаар сард Цагдаагийн газар бүртгэж,  илрүүлсэн 100 гаруй гэмт хэрэг буйгаас 10 орчим хувийг нь хулгайн гэмт хэрэг эзлэж байна.

Ялангуяа энэ сар гарсаар Зуунмодод орон байрны  хулгайн арваад удаагийн үйлдэл бүртгэгдсэн байна. ЦГ-ын ОНХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа энэ төрлийн гэмт хэргийг нэмэгдүүлэхгүйн тулд иргэд сонор сэрэмжээ өндөржүүлж, цоож цуургаа бөхлөхийг сануулав.

Энэ оны 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 790 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 3,4 хувь буурсан ч 40 орчим хувийг нь хулгай эзлэжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ