Багш нар зөөврийн компьютертэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 22:06:33

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зөөврийн компьютер гардууллаа.

Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга н.Ганчулуун:“Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүрт зөөврийн компьютерийг түгээж байна. Улс даяар 25 мянган ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийг ЕБС-иудын компьютерийн лаборатори бүрт олгох юм. Үүнээс Дархан-Уул аймагт багшийн 848 ширхэг, сургуулиудын компьютерийн лабораториудад 334 ширхэг нийт 1182 ширхэг зөөврийн компьютер хуваарилагдан ирсэнийг гардуулж байна. Бид энэ ажлыг зохион байгуулахын тулд  БСГ-аас  ЕБС-иудад зөөврийн компьютерийг хүлээлгэж өгөх ажлын хэсэг гаргаж журмын дагуу хүлээлгэн өгч байна” гэв.

Тэрбээр уг компьютруудыг аймгийнхаа төрийн өмчийн 15 сургуульд 2014-2015 оны хичээлийн жилийн багш нарын бүртгэгдсэн нэрсийн дагуу хуваарилж бүртгэлтэй багш тухайн байгууллагад энэ хичээлийн жилд ажиллахгүй байгаа нөхцөлд тус компьютерийн лацыг хөндөлгөлгүй аймгийн БСГ-т хүлээлгэж өгөх үүргийг сургуулийн удирдлагууд хүлээнэ. Тиймээс 2015-2016 оны хичээлийн жилд дөнгөж ажилд орсон багш нарт компьютер олгогдохгүй” гэлээ.  

                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ