12 дугаар сард 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:11:13

Өлгий сумын 1,2,3,5 дугаар багийн цэцэрлэгийн засвар, тохижилт, дулаалга, цэвэрлэгээ, ариутгалын ажил дуусч шинэ хичээлийн жилийн нээлтээ хийхэд бэлэн боллоо.

 Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Өлгий хотод захын багууд болох 4,9,12,13 дугаар багт тус бүр 438 сая төгрөгийн өртөгтэй шинэ хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж  байна. Уг барилгуудыг энэ оны 12 дугаар сард ашиглалтад хүлээн авах ба ингэснээр хүүхэд багачууд стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүмүүжих, олон хүн ажилтай болно хэмээн Аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан мэдээллээ.

Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд