Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдын "Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар"-х мэдээлэл сонсохыг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо товлосон асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийж байна.
Тэрбээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулагчдын дэмжихэд чиглэсэн тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон нь эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээ нэмэгдэх хөшүүрэг болж байна. Үүний үр дүнд бага хүүтэй эх үүсвэр татах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирээд байна. Цаашид Япон Улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээл олгохоор болоод байна. Олон улсын зах зээл дээр бондын арилжаа явуулсан нь амжилттай арилжаалагдсан ба гадаад албан валютын нөөц өссөн гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул