Эрдэм шинжилгээний бага хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-02 16:27:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб “Залуу жанжин Ж.Лхагвасүрэн-105” эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөлөө.
Тус аймгийн Сайхан сумын уугуул, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд илтгэл тавих юм байна.
“Жанжин Ж.Лхагвасүрэнгийн 1939, 1945 оны дайнд гүйцэтгэсэн үүрэг”, “Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн”, “Залуу жанжинтай холбогдох түүхэн баримтууд” зэрэг сэдвээр доктор, професор, хурандаа С.Ганболд, Х.Шагдар, Б.Базарсүрэн, цэргийн төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга нар илтгэл тавихаар төлөвлөж байна гэж аймгийн цэргийн штабаас мэдээллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ