Хурандаа цолтон есөөр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-13 15:32:47

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр БХЯ, ЗХЖШ есөн хүнд хурандаа цол олголоо.

Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжилийн хяналтын хэлтсийн дарга-хэмжил зүйч, Улсын ахлах байцаагч дэд хурандаа З.Баярмагнай, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлалын Бэлэн байдал, ажиллагааны хэлтсийн инженерийн ахлах офицер дэд хурандаа Ц.Ганхөлөг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч дэд хурандаа О.Жамбажамц, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Одсүрэнд Хурандаа цол олголоо. БХИС-ийн Дэмжлэгийн хэлтсийн дарга, дэд хурандаа С.Түвшинжаргал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Лхагвасүрэн, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Амаржаргал, ХХЕГ-ын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга дэд хурандаа Н.Баасан, ХХЕГ-ын Сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа Ц.Эрдэнэ нарт хурандаа цол хүртээлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ