Хятадад Iphone-оос нимгэн телевиз үйлдвэрлэжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-27 17:37:47
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Гуанжоу хотод болсон Кантонийн үзэсгэлэн, яармагт Хятад өөрийн үйлдвэрийн хамгийн нимгэн зурагтыг олон нийтэд толилуулсан байна.
Зурагтын дэлгэц ханан дээр наасан зураг шиг харагддаг  ба зузаан нь 3.65 мм байгаа нь iPhone-8 /7 мм/ утаснаас бараг  хоёр дахин нимгэн аж.
Ультра нимгэн дэлгэц нь маш нарийн технологийг шаарддаг бөгөөд бүтээгдэхүүний өөрийн өртгийг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүний хувь хэмжээг бууруулах, гадна дулаан сарних, гажилт үүсэх зэрэг асуудал цөөнгүй тулгардаг учраас дэлгэцийн ард тусгай хавтан хэрэглэдэг байна.
БНХАУ 1958 онд анхны зурагтаа үйлдвэрлэж байсан бол 1987 онд зурагт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Японыг гүйцэж, 29 жилийн турш дэлхийд тэргүүлэн, зурагт үйлдвэрлэлийн салбарт аажмаар давуу байдал олж авчээ.
Хятад улс 2016 онд дэлхийд үйлдвэрлэсэн нийт хөргөгчийн 65 хувь, зурагтын 58 хувь, угаалгын машины 44 хувийг тус тус үйлдвэрлэжээ.
 
А.Анхбаяр
Эх сурвалж: Ардын сонин
 
Холбоотой мэдээ