Авлигын гэмт хэрэгт холбогдсон бол төрийн албанд ажиллуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил, туршлага, ур чадвар, ажлын үр дүнд тулгуурлах чадахуйн /мерит/ зарчимд суурилахаар тусгасан.
Мөн Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албан тушаалд томилохгүй байх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар шинээр оруулсныг хэвээр үлдээж зарим зохицуулалтуудыг өөрчлөн найруулж сайжруулсан юм.
Шинэчилсэн найруулгатай холбогдуулж одоо гишүүд асуулт тавьж, зарим асуудлыг тодруулж байна.

Б.Туул