Нийслэлийн Тэргүүний есөн өрхийг өргөмжлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-25 14:15:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хорооноос Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн есөн айлыг “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.
Тэргүүний өрхийг шалгаруулахад үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд болсон төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хашаа, орон сууц ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулсан зэргийг харгалзан үздэг байна. Мөн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг олон шалгуур хангасан байх ёстой юм.
Дээрх шалгуурыг хангаж, шилдгээр шалгарсан 2017 оны нийслэлийн Тэргүүний 9 өрхийн жагсаалтыг хүргэж байна.
1.Санжаажамц овогтой  Сүрэн - Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо
2.Чойрог овогтой Цэдэндамба - Сонгино хайрхан дүүрэг 25-р хороо
3.Зул овогтой  Амангелд - Сүхбаатар дүүрэг 19-р хороо
4.Дүрэгсүрэн овогтой  Өлзийбаяр - Хан-уул дүүрэг 4- р хороо
5.Гомбо овогтой Аюушмаа - Баянзүрх дүүрэг 9-р хороо
6.Лхамсүрэн овогтой Цэвэлмаа - Баянзүрх дүүрэг 12-р хороо
7.Кажей овогтой  Базар - Налайх дүүрэг 4-р хороо
8.Даваа овогтой Цэдэнбалжир - Чингэлтэй дүүрэг 4-р хороо
9.Алаг овогтой Зул - Баянгол дүүрэг 19-р хороо

Өргөмжлөлийг өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр гардууллаа. Энэхүү арга хэмжээг 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж, 143 өрхийг шалгаруулаад байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ