Орхон сум "Алтан намар-2015" ургацын баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 11:31:13

Дархан-Уул аймгийн Орхон сумын хүнсний ногоо тариалагчид "Алтан намар-2015" ургацын баяраа тэмдэглэв. Уг баярт аймгийн ИТХ, Засаг дарга нар болон сумын Засаг дарга Б.Батбаяр тэргүүтэй сумын удирдлагууд, тариаланч иргэд оролцлоо.

Мөн үеэр сумын Засаг дарга Б.Батбаяр хийсэн мэдээлэлдээ:-“Өнөөдрийн ургацын баяраар “Сумын сайн малчин”-аар” М.Даваажав, “Сумын тэргүүний фермер”-ээр Г.Болдбаатар нар шалгарсан бол сумын иргэн Ж.Отгонбаатар, Б.Үүрцайх,  М.Мөнхбаяр нар сумын “Тэргүүний тариаланч”-аар шалгарлаа. ХХААЯ-аас зохион Улаанбаатар хотод энэ намар зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-2015” үзэсгэлэн худалдаанд манай сумын 23 тариаланч, 32 төрлийн 8586 кг бүтээгдэхүүнтэй оролцож 9.2 сая төгрөгийн борлуулалт хийлээ. Манайх энэхүү арга хэмжээнд амжилттай оролцож “Зохион байгуулалт сайтай оролцсон сум”-аар шалгарч өргөмжлөл цом, мөнгөн шагнал, “Шилдэг хоршоо”-гоор “Эрдэнэт зөгий хоршоо” тус тус шалгарсан нь манай сумын хөдөлмөрч тариаланчдын ажлын том амжилт юм” гэлээ. Тэрбээр “Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Дархан бага олимп 2015”-д 10 төрөлд 80 тамирчин оролцож Жу-до бөхийн төрөлд “Алтан медаль”, эмэгтэй сагсан бөмбөг “Мөнгөн медаль”, хөл бөмбөг, буухиа гүйлтээр тавдугаар байр тус тус эзлэж амжилттай оролцлоо. Тэрчлэн “Монголын Хүүхдийн Спортын тавдугаар их наадам”-д сумын сургуулийн наймдугаар сургуулийн сурагчид нийт таван медаль хүртлээ” гэв.

Сумын ургацын “Хамгийн хамгийн” аваргуудыг тодруулахад төмсний төрөлд А.Төрбат, луувангаар Г.Ангараг, манжингаар Б.Төмөрхуяг, сонгиноор Ж.Энхтүвшин, бэлэн бүтээгдэхүүнээр Ш.Эрдэнэчимэг нар тодорлоо. Аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр Б.Хадбаатар, “Тэргүүний тариаланч”-аар М.Мөнбаяр, Б.Ариунболд, Д.Сүхболд, “Сайн малчин”-аар Т.Жамсранжав, Н.Ганхуяг, Г.Батзориг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр М.Ганхуяг, Ч.Наранчимэг, Л.Цэрэндаш, М.Түмэнбаяр, Ш.Амарсанаа нар шагнууллаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ