Сумдад ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 11:21:35

Зарим сумын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлав.

Үүнд Баян, Жаргалант, Дэлгэрхаан, Мөнгөнморьт сумын соёлын төвийн эрхлэгч, Баянхангай, Батсүмбэр, Баянцагаан, Баян, Мөнгөнморьт сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоо байна.

12 сарын 04-ний 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын 116 тоотод болох сонгон шалгаруулалтын бүртгэлийг 12 дугаар сарын 01, 02-ны өдрийн 09:00-13:00;  14:00-17.00 цагийн хооронд хүлээн авах аж.Энэ ажлыг  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батласан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэж, Төв аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ