Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл /ҮАҮЗ/-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар нийслэлийн тулгамдсан асуудлууд болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл, гэр хороололын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлаар санал солилцов.
Энэ үеэр бизнес эрхлэгчид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хотын эрэлт хэрэгцээнд тулгуурлан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулбал гацаанд байгаа олон асуудлыг шийдэх боломжтой. Тухайлбал нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2500 автобус шаардлагатай бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн автобусаар шинэчлэх боломжтой хэмээн онцолсон юм.
ҮАҮЗ-ийн удирдлагууд НИТХ-ын даргад Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх төслийг, үндэсний үйлдвэрлэгч, кластерт орсон жижиг, дунд үйлдвэрлэгч компани, ААН-үүдтэй хамтран ажиллах боломж бүрдүүлэх талаар зөвлөлдөх санал тавив. Уг саналыг НИТХ-ын дарга хүлээн авч, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Б.Заяа