Хакүхо М.Даваажаргал аваргын нэрэмжит тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-23 10:56:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Спортын төв ордон эхэллээ.

Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа уг тэмцээнд энэ жил 9, 10, 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд өсвөрийн 290 гаруй хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Тус тэмцээнээс шалгарсан хүүхдүүд ирэх 2018 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохион байгуулах "Hakuho cup" олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ