Хөлбөмбөгийн 35 шүүгчээс 27 нь зэрэг ахиулах сургалтад тэнцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-23 10:43:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дорнод аймагт энэ сарын 25-30-нд болох ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад оролцох шүүгчид 10 хоног бэлтгэл хийж, ням гарагт сургалтад хамрах шүүгчдээ сонгон шалгаруулжээ. 
МХБХ-ны шүүгчдийн онолын мэдлэгийг сайжруулж, бие бялдрын бэлтгэлжилтийг ханган, ОУХБХ-ны шүүгчийн сургалтад бэлдэх зорилготой 10 хоногийн бэлтгэл явуулж, ийнхүү үр дүнгээ гаргалаа. Онол, практик хосолсон сургалтын дараа шалгалт авахад 35 шүүгчээс 27 нь тэнцэж, Дорнод аймагт болох ОУХБХ-ны шүүгчийн сургалтад суух эрхтэй боллоо. Мөн МХБХ-той хамтран ажилладаг “Их талын дуулиан” ТББ-ын шүүгчид ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад оролцоно.
Онолын сургалтыг ОУХБХ-ны талбайн шүүгч Д.Түмэнбаяр удирдсан бол Монгол улсаас төрсөн анхны ОУХБХ-ны футзалын шүүгч Р.Жаргалсайхан бие бялдрын бэлтгэл хийжээ.
Дорнод аймагт ОУХБХ-ны футзалын сургалтад суух шүүгчид шалгалтын дүнгээс хамаарч футзалын зэрэглэл авах учраас шүүгчдийн хувьд чухал сургалт болох юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ