Аравдугаар сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-10-20 09:10:56

08:30 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын их танхимд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн багш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт болно.
09:30 цагт Бишрэлт зочид буудалд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт болно.
11:00 цагт МЗХ-ны гадна талбайд "Залуусаа нэмье" өдөрлөг болно.
11:00 цагт Live conference center-т Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид, ард иргэд мэдээлэл хийнэ.
11:00 цагт МҮЭСТО-нд  Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах зорилготой “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулна.

12:00 цагт Батлан хамгаалах их сургуулийн спорт зааланд Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг угтсан Нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагуудын дунд болох сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно.

14:00 цагт "Эрдэм" төвийн байранд ӨМӨЗО-ны иргэд “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулан 18 сая төгрөг гардуулах ёслолын ажиллагаа болно.
 
14:00 цагт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд Аудитын компанийн удирдлагуудын "Сайн засаглалын дэлхийн туршлага, Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх нь" сэдэвт форум болно.


Холбоотой мэдээ