Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-18 22:57:47
Завхан/МОНЦАМЭ/. Завханд 208 байгууллагад 5385 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдний 68 хувь нь эмэгтэй хүн байна.
Завхан аймаг төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын системийн программ хангамжаа шинэчилж төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргажээ. Тодруулбал тус аймагт 208 байгууллагад 5385 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны 662, төрийн үйлчилгээний 4318, төрийн улс төрийн 189, төрийн тусгай 216  албан хаагч тус тус ажиллаж байна. Сүүлийн хоёр жил Завхан аймагт төрийн албанд ажиллах сонирхолтой хүсэлт гаргасан иргэдийн 74 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 30 гаруй хувь нь эрэгтэй хүмүүс байв.
Харин төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэдийн тоог мөн л эмэгтэйчүүд тэргүүлж буй талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. Энэ нь төрийн албаны шалгалт өгөх эрэгтэйчүүд нь цэргийн алба заавал хаасан байх шаардлагатай холбоотой, зарим их дээд сургууль төгссөн иргэд компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чадахгүй байна гэв. Тиймээс тус салбар зөвлөлөөс төрийн албанд ажиллах сонирхолтой иргэдийг шалгалтанд сайн бэлдэх шаардлагатай хэмээв.
Дашрамд энэ жил Төрийн албаны салбар зөвлөлөө төрийн албаны бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, төрийн захиргааны хөгжлийн бодлого, удирдлага, мэдээллийн тогтолцоо, хуулийн хэрэгжилтийн мониторинг-үнэлгээ, хяналт шалгалт, дотоод зохион байгуулалт, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нийт 28 ажил үйлчилгээг хийхээр төлөвлөжээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ