Элэгний үзлэг шинжилгээнд зорилтот бүлгийн 66 хувь нь хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 19:05:15
Дорнод /МОНЦАМЭ/ Улс орон даяар хэрэгжиж буй "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас зорилтот бүлгийн иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Одоогоор дээрх үзлэг шинжилгээний явц 66 хувьтай үргэлжилж байгаа юм. 
Тус аймгийн хэмжээнд 40-65 насны зорилтот бүлгийн 19 мянган иргэн байгаагаас 12 мянга гаруй нь "Вирус гепатит ба элэгний эрт илрүүлэх" шинжилгээнд хамрагдаад байна.  
Түүнчлэн сум тус бүрээр нарийвчлан гаргасан судалгаанаас харахад, Хөлөнбуйр сумын иргэд үзлэг шинжилгээндээ 92 хувьтайгаар тун идэвхтэй хамрагдсан гэж ЭМГ-аас мэдээлэв. Харин Баян-Уул суманд 50 хүрэхгүй хувьтай байна.
Үзлэг шинжилгээ энэ оныг дуустал үргэлжилнэ. Ирэх онд дээрх үзлэг шинжилгээнд 15-39 насныхныг хамруулахаар төлөвлөөд байгаа аж.  
Он дуусах дөхөж байхад дээрх үзүүлэлт 66 хувьтай, хангалтгүй байгаа тул аж ахуй нэгж, байгууллагуудыг энэ тал дээр анхаарч, хамтран ажиллахыг ЭМГ-аас анхаарууллаа.
 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ