ХКН-ын 19 дүгээр их хурал эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-18 11:18:35
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ 19 дүгээр Их хурал өнөөдөр эхэллээ. Энэ сарын 18-24-ний хооронд үргэлжлэх Их хуралд Хятадын өнцөг булан бүрээс сонгогдсон 2280 төлөөлөгч, намын гишүүд оролцож байгаа бөгөөд үндсэн таван асуудлыг хэлэлцэх юм.
Үүнд:
-       18 дахь удаагийн Намын Төв хорооны ажлын тайлан,
-       18 дахь удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны ажлын тайлан,
-       Намын дүрмийн шинэчлэлт,
-       19 дэх удаагийн Намын Төв хорооны гишүүдийг сонгох,
-       19 дэх удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны гишүүдийг сонгох аж.
Энэ сарын 17-ны өдөр болсон бэлтгэл ажлын хуралдаанаар 19 дүгээр Их хурлын нарийн бичгийн даргаар одоогийн ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юаньшаныг сонгосон байна. Мөн хурлын хянан шалгах комиссын бүрэлдэхүүн 22 хүн болон хурлын тэргүүлэгчдийн комиссын бүрэлдэхүүний 243 хүний нэрийг  гаргаж, баталсан тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллэв.    
А.Анхбаяр
Холбоотой мэдээ