Улсын начин Б.Серик Дарханы барилдаанд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-17 23:05:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярт зориулсан хүчит хөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын 439 дүгээр анги, "Таван Богдын Бүргэдүүд" дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик түрүүлжээ.

Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Дорнод нутаг дэвжээний бөх улсын начин Доржийн Анартай хүч үзэн барилдаж давсан байна.

Б.Серикийн хувьд Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанаар улсын харцага Т.Баасанхүүгээр 5 давж улсын начин цол хүртсэний дараа анх удаагаа түрүүлсэн нь энэ ажээ. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ