Хөрш аймгийн төрийн албан хаагчидтай ажлын туршлага солилцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:44:35

Дундговь аймгийн ЗДТГ болон бусад төрийн байгууллагын албан хаагчдыг хөрш зэргэлдээ Өмнөговь аймагт ажлын туршлага солилцон ажиллуулахаар болсныг аймгийн Засаг дарга хэллээ.

Тэрээр өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг даргатай төрийн албан хаагчдыг солилцон ажиллуулах талаар санал солилцож, тохиролцсон байна.

Төрийн албан хаагчдыг богино хугацаанд Өмнөговь аймагт ажиллуулах бөгөөд тэд өөрийн хариуцан эрхэлдэг ажлынхаа дагуу тус аймгийн албан хаагчдаас ажлын сайн туршлагыг судалж, шинэ санал санаачлага өвөрлөж ирнэ. Өмнөговь аймгаас ч мөн энэ байдлаар төрийн албан хаагчид Дундговь аймагт ажиллах юм байна.

Эхний удаад аймгийн ЗДТГ- ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчид туршлага судлахаар явах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ