Залуучуудыг Тайваньд тэтгэлгээр сургахаар тохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-17 11:19:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Далелийн Бауыржан, Засаг дарга Айпийн Гылымхан нар өчигдөр  Монгол-Тайваний хамтын ажиллагааны Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Хун Хоу Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд тус аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, Тайваний эмч нарыг аймагт ирүүлж үнэ төлбөргүй эмчилгээ, хагалгаа хийлгүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг багаж төхөөрөмжөөр хангах, Тайваний их, дээд сургуулиудад оюутнуудыг тэтгэлгээр сургах, хонины махыг вакуумдаж экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Түүнчлэн Монгол-Тайваний хамтын ажиллагааны Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Хун Хоу Мин газар тариалан, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах боломж харагдаж байгааг илэрхийллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ