Өнөөдрийн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
	Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 229,907 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өсөв.
	
Ингэснээр 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Хай би ойл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Силк нэт” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 14.81 хувиар унажээ.
	
Мөн өдөр "MSE ALL" индекс 1,157.53 нэгж болж 1.72 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 274 тэрбум 725 сая 597 мянган төгрөг боллоо.
	 
Ингэснээр 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Хай би ойл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Силк нэт” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 14.81 хувиар унажээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 1,157.53 нэгж болж 1.72 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 274 тэрбум 725 сая 597 мянган төгрөг боллоо.
	Б.Заяа
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    