Олон улсын нүүдлийн үзэсгэлэн Монголд

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-13 12:58:20

Монголын урчуудын эвлэл, Хятад Францын урлагийн солилцооны нийгэмлэг, “Туурайн тамгат нутаг” төрийн бус байгууллага хамтран Монгол Улсад олон улсын үзэсгэлэн зохион байгууллаа.

Монгол, Хятад, Франц, Итали, Герман таван улсын уран бүтээлчдийн хамтарсан эл үзэсгэлэнд дүрслэх урлагийн болон гэрэл зургийн 100 бүтээл тавигдсан нь цөм тал нутгийн торгоны замын соёлтой холбогдож байгаа ажээ. Хятад улсын “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд  зохиогдож байгаа тус үзэсгэлэн нь Франц, Итал, Германд нүүдэллэн аялсаар Монголд ирээд байгаа юм байна. Торгоны замын улс орнуудын зураач урчуудын дүрслэгдэхүүний ижил төстэй байдлыг онол түүхийн хувьд судлах, соёл сэтгэлгээний онцлогийг тодруулахын төлөө  зохион байгуулж байгаа арга хэмжээ хэмээн үзэсгэлэнгийн зорилгыг тодорхойлжээ. Үзэсгэлэн долоо хоног МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд