2016 онд зарлах зорилтот жилийг иргэдээс асууж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:43:33

2016 оныг зорилтот жил болгон зарлах тухай асуудлаар олон нийтээс нээлттэй санал асуулга авч эхэллээ.

Аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газраас ард иргэдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг олон нийтийн оролцоотой тодорхойлж, хамтдаа шийдвэрлэх зорилгоор жил бүрийг зорилтот жил болгон зарладаг.

Тэгвэл  ирэх онд ямар асуудлыг онцгойлон шийдвэрлэхээ олон түмнээс дөрвөн төрлийн аргаар асууж байгаа юм. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд биеэр ирж өгөх, Uvurkhangai.mn  сайтад захидал илгээх, орой бүрийн 20 цаг 50 минутаас 21 цаг хүртэл хугацаанд орон нутгийн телевизүүдийн суурин утсаар холбогдож шууд санал асуулгад оролцох зэргээр иргэдээс санал авч байна.

Мөн төрийн үйлчилгээний байгууллага, худалдаа үйлчилгээний төвүүдэд саналын хайрцаг аялуулж байгаа ба аймгийн хэмжээнд 196 ширхэг саналын хайрцаг байршуулж,  зааварчилгаа, зөвлөмж, мэдээллийг саналын хайрцаг дээр иргэнд харагдахуйцаар наасан байгаа юм. Түүнчэн хэвлэмэл хуудас тарааж байна.

Санал асуулга 11 сарын 20 хүтэл үргэлжилж, 25-ны дотор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд аймгийн ИТХ-д өргөн барих аж. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ