Залуу малчдын өдөрлөгийг зохиожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-09 14:01:08
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тарит сумын ЗДТГ-аас залуу малчдын өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгийн зорилго нь залуу малчдын талаар төр засгаас баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч сурталчлах, харилцан туршлага солилцох, хамтын харилцаа холбоог сайжруулах, бэхжүүлэх юм. Мөн Тариат суманд байгуулагдсан ноосны үйлдвэртэй танилцуулжээ.
 
Энэ өдөрлөгөөр зөвхөн сургалт мэдээлэл өгөхөөс гадна, залуу малчдын дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулжээ. Уг өдөрлөгт баг тус бүрээс 15 залуу малчин нийт 100 гаруй малчид оролцсон байна.
 
Энэхүү арга хэмжээ нь мал маллах залуус багассан энэ үед зохион байгуулагдсанаараа онцлог юм. Тэднээр дамжуулан залуусыг мал маллахад уриалах, үлгэр дуурайл болгох зорилгоор зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.     

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ