Аймгийн төвийн 20 орчим мянган иргэнийг "нүүлгэн шилжүүллээ"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-08 22:25:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн төвийн оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэх дадлага сургууль хийлээ.

Хоёр дахь өдөртөө үргэлжилж буй уг арга хэмжээ өглөөний 08:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиог өгснөөр эхэлж, 3 чиглэлийн аюулгүйн цэгт иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Аймгийн Гамшгаас хамгаалах Төв штабаас өгсөн мэдээллээр нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, Гамшгаас хамгаалах 14 алба , 38 мэргэжлийн анги, 500 гаруй томилгоот бүрэлдэхүүн болон 20 мянга гаруй иргэн оролцсон байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш Бугат сумыг бүхэлд нь нүүлгэх шилжүүлэх арга хэмжээгээр үргэлжилнэ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ