Ахмадуудад түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-08 01:25:10
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөдөлмөр Нийгмийн халамжийн газраас ахмад дайчин, хүндэт донор, харж хандах хүнгүй амьдрал ядуу ахмад настнуудад түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлжээ.
Аймгийн хэмжээнд ахмад дайчин 16, гавъяат цолтон 13, хүндэт донор 36, ахмад настан болон харж хандах хүнгүй амьдрал ядуу 602, нийт 667 иргэнд 94.780 мянган төгрөгний түлээ нүүрсний үнийг хөнгөлсөн байна. 
 
Мөн Улаан хаалга дахь рашаан сувилал болон намар, өвлийн улиралд ажилладаг зарим сувилалд 11 ахмад настныг амраажээ. 
Энэ жил ахмадын сувилал, Улаанхаалгын рашаан сувилалд 170 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг амрааж, шаардлагатай эмчилгээ сувилгааг хийж үйлчлэн найман сая төгрөгийн эрхийн бичгийн хөнгөлөлтийг Халамжийн сангаас олгосон байна.

 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ