Баян-Өлгийн тамирчид Олон улсын боксын тэмцээнд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-06 12:15:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Актау хотод болж буй Бөлтекийн Шохырын нэрэмжит Олон Улсын боксын тэмцээнд Асхарын Нурлан, Рахымжаны Жоламан, Халийн Бекнур нар эх орноо төлөөлөн оролцож байна. Тамирчдыг Хайсанайн Хайнар дасгалжуулж байгаа аж.
Энэ жил 10 дахь удаагаа болж буй тус тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекистан, Польш, Гүрж, Финланди зэрэг 15 орны 200 орчим тамирчин хүч үзнэ. Тэмцээн энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ