Яруу найрагч Ц.Чимэддорж агсны 60 насны ойг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГСГЗ, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Ц.Чимэддорж агсны 60 насны ойг тохиолдуулан түүний амьдралын замнал, бүтээл туурвилын сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 20-нд Үндэсний төв номын санд зохион байгуулна.
Тус хурлаар түүний яруу найраг, дууны шүлэг, эсээ бичлэгийн төрөл зүйл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. Тухайлбал, МУБИС-ийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, утга зохиол судлаач доктор А.Мөнх-Оргил, хэл шинжлэлийн ухааны доктор Л.Мөнхтөр, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, доктор Т.Даваасүрэн нар үндсэн илтгэл тавих юм.
Мөн энэ үеэр Ц.Чимэддоржийн “Нууц товчооны морьд” бүтээлийн дүрүүд болох хүлэг морьдын зураг бүхий уран зургийн үзэсгэлэнг дэлгэх юм. Эрдэм шинжилгээний хурлыг их найрагчийн гарын шавь, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагваагийн санаачилгаар зохион байгуулж байгаа юм. Түүний хувьд Ц.Чимэддорж агсны дурсгалд зориулж 2012 онд "Их найрагчийн цэцэрлэгт хүрээлэн"-г төрсөн нутагт нь бүтээн байгуулж байв.
Ж.Болор