Монголын 6 жүдоч "Загреб-2017" Гран при-д хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох "Загреб-2017" Гран при тэмцээн Хорватын Загреб хотноо эхэлнэ.
Чансааны хувьд Их дуулгын дараа орох тус тэмцээнд 51 орны нийт 325 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Манай улсаас нийт зургаан бөх энэ дэвжээнд барилдахаар Хорват улсыг зорьсон.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүч үзэх бол эмэгтэй жүдочдоос 52 кг-д А.Цолмон, 70 кг-д Б.Хулан нар барилдана.
Д.Өлзий
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
15 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
16 цаг