Сурах бичгийн түрээсийн тогтолцоонд эцэг эхчүүд ам сайтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд туршин хэрэгжүүлсэн "Сурах бичгийн түрээсийн тогтолцоо" хөтөлбөрөөр сурах бичгийг “Түрээсийн тогтолцоо”-нд шилжүүлжээ.
Тухайлбал зургадугаар ангийн 12 төрлийн 1050 багц, наймдугаар ангийн 18 төрлийн 1032 багц, 9-р ангийн 18 төрлийн 937 багц, 10-р ангийн 13 төрлийн 669 багц, 11-р ангийн 12 төрлийн 527 багц нийт 36237 ширхэг сурах бичгийг суралцлагчдад олгожээ. Мөн эмзэг бүлгийн суралцагчдад олгох 40 хувийн сурах бичиг 1-11 ангиудад нийт 29569 ширхэгийг түгээжээ.
Сурах бичгийн түрээсийн тогтолцоог өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн бөгөөд эцэг эхчүүд үүнд ам сайтай байгаа. Завханы нийт суралцагчдын 60 хувь нь түрээсийн сурах бичгээр, 40 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд олгох сурах бичгээр хангагдсан байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүүхдүүдэд олгогдсон сурах бичгийг сургуулиудад олгож түгээлтэнд нь хяналт тавьж байгаа хэмээн аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн